.

Группын тухай

Глобал Нэгдэл нь Глобал Телеком ХХК, Глобал Электроникс ХХК, Глобал Смартсольюшн ХХК, Глобал Телеком Инженеринг ХХК, БТ Дистрибьюшн ХХК гэсэн 5 салбар компаниас бүрдэх нэгдэл компани юм.

Глобал Телеком ХХК нь холбоо мэдээллийн технологийн шийдэл, системийн интеграцийн мэргэжлийн үйлчилгээ, мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Глобал Электроникс ХХК нь Японы Panasonic болон Fujiiryoki, Turbo брэндийн албан ёсны дистрибьютороор ажилладаг бөгөөд мэргэжлийн массажны сандал, агааржуулалт хөргөлтийн систем, бүх төрлийн автомашины аккумлятор, бүх төрлийн батарей, ус цэвэршүүлэгч шүлтжүүлэгч төхөөрөмж зэрэг чанартай бараа бүтээгдэхүүн худалдаалж мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байна.

Глобал Смартсольюшн ХХК нь дэлхийд чанар, нэр хүндээрээ тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн мэргэжлийн дуу дүрс, өргөн нэвтрүүлэг болон оффисийн тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээг үзүүлдэг бөгөөд дэлхийн алдарт брэндүүд болох MACKIE,SENNHEISER, NEUMUNN, BLACKMAGIC-н албан ёсны дистрибьютор юм.

Глобал Телеком Инженеринг ХХК нь мэдээллийн технологийн дэлхийн шилдэг тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээг мэргэшсэн инженер, техникийн хамт олон цаг тухайд мэргэжлийн өндөр түвшинд чанартайгаар хийж гүйцэтгэдэг.

БТ Дистрибьюшн ХХК дэлхийд чанар, нэр хүндээрээ тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн албан ёсны дистрибьютор юм.

ГЛОБАЛ ТЕЛЕКОМ ХХК

  • Мэдээлэл харилцаа холбоо
  • Хяналт, Аюулгүйн систем тоног төхөөрөмж

ГЛОБАЛ ЭЛЕКТРОНИКС ХХК

  • Агааржуулалт
  • Хөргөлтийн систем

ГЛОБАЛСМАРТ СОЛЬЮШН ХХК

  • Телевиз өргөн нэвтрүүлэг
  • Мэргэжлийн дуу дүрс

БТ ДИСТРИБЬЮШН ХХК

  • Дэлхийд чанар, нэр хүндээрээ тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн албан ёсны дистрибьютор
Түүхэн замнал
1991
МОНТЕЛ ХХК
Монголын ууган мэдээлэл технологийн хувийн хэвшлийн компани үүсгэн байгуулагдав.
hiskjzdfhvldfhbvlgkdfj1
hiskjzdfhvldfhbvlgkdf2
1993
ДОТУУР ХОЛБООНЫ СТАНЦ
Монголдоо анхны дотуур холбооны станцыг зохион бүтээн, үйлдвэрлэж 21 аймаг 3 хотод суурилуулав.
2001
ГЛОБАЛ ТЕЛЕКОМ ХХК үүсгэн байгуулагдав.
Panasonic-н холбооны тоног төхөөрөмжийн албан ёсны засвар үйлчилгээний төвийг байгуулав.
hiskjzdfhvldfhbvlgkdfj4
hiskjzdfhvldfhbvlgkdfj3
2004
PANASONIC
Panasonic-н Монгол улс дахь албан ёсны дистрибъютер болон ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
2007
ГЛОБАЛ ЭЛЕКТРОНИКС ХХК
Panasonic-н гэр ахуйн барааг хэрэглэгчдэд хүргэх зорилгоор үүсгэн байгуулав.
hiskjzdfhvldfhbvlgkdfj5
hiskjzdfhvldfhbvlgkdfj6
2008
PANASONIC ТӨВ-г нээн гэр ахуйн цахилгаан барааг албан ёсны эрхтэйгээр борлуулж эхлэв.
2011
ГЛОБАЛ ТЕЛЕКОМ ХХК 10 жилийн турш амжилттай үйл ажиллагаа явуулан, 2500 дахь дотуур холбооны станцаа суурилуулав.
hiskjzdfhvldfhbvlgkdfj17
hiskjzdfhvldfhbvlgkdfj9
2015
ГЛОБАЛСМАРТ СОЛЬЮШН ХХК
Глобал Телеком ХХК нь бизнесийн цар хүрээг тэлэх зорилгоор Глобалсмарт Сольюшн ХХК болох охин компани байгуулав.
2017
ARRI
Motion Picture камер, гэрэл гэрэлтүүлгээр Дэлхийн №1 үйлдвэрлэгч болох ARRI-н албан ёсны түнш болсоноор Content үйлдвэрлэлийн чиглэлийн бизнест хөл тавив.
hiskjzdfhvldfhbvlgkdfj14
hiskjzdfhvldfhbvlgkdfj16
2018
SENNHEISER
Дууны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Германы Sennheiser компаний Онцгой эрхт албан ёсны түнш болов.