Чингис хаан Үндэсний музейд суурилуулсан проекторын цогц шийдэл

Чингис хаан музейн тухай 2022 оны 10 сарын 11-ний өдөр Монголын сүүлийн 30 жилийн түүхэн дэх соёлын салбарын томоохон бүтээн байгуулалтын нэг болох “Чингис хаан музей” үүд хаалгаа нээсэн билээ. Нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан энэхүү музей нь Монголын төрт улсын 2000 жилийн түүх, тэр дундаа хаад язгууртнуудын түүх, тэдний Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, байр суурь, намтар үйл ажиллагааг тодотгон харуулсан бөгөөд нийт 11 мянган үзмэртэй бөгөөд үүнээс 10323 буюу 93 хувь нь эх үзмэр, 637 буюу 5.2 хувийг сэргээж бүтээсэн үзмэр, дурсгалууд байгаа нь музейн хувьд маш өндөр үзүүлэлт ажээ. Чингис хаан Үндэсний музей нь байнгын болон түр үзэсгэлэн, үзүүллэгийн 8 танхим, сан хөмрөгийн 6 танхимтай, үзүүллэгийн нийт 10200 м2 талбайтай, олон улсын стандартад нийцсэн орчин үеийн шийдэл бүхий есөн давхар барилгатай бөгөөд нэг удаа 450-500 үзэгч хүлээн авах хүчин чадалтай.

Panasonic брэндийн лазер проектороор Монголын хаад язгууртны түүхийг амилуулсан нь

Манай Глобалсмарт Сольюшн ХХК нь тус музейн бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэгт оролцож, музейн 8 танхимаас 6 танхимд дэлхийд тэргүүлэгч Panasonic болон Holosonics брэндүүдийн тоног төхөөрөмжүүдээр мэргэжлийн дуу дүрсний шийдлийг гарган, орчин үеийн дижитал музей болоход багахан ч гэсэн хувь нэмрээ оруулсан. Бид музейн 3-8 давхарт Panasonic брэндийн нийт 14 проектороор шийдэл гаргаж угсралт суурилуулалт, интеграцийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү системээр дамжуулан Хүннү гүрнээс эхлээд Чингис хаан болон түүнийг залгамжлагч бага хаадын үеийн түүхэн контентуудыг тод гэрэлтэт, өндөр  нягтаршилтай дүрслэл, болон мэргэжлийн цэвэр дуугаралттайгаар тухайн орчинд бүрэн автах мэдрэмж төрүүлэхүйц байдлаар хүргэхээр зорьсон билээ. Тиймээс дэлхийн олон орны алдартай түүх дурсгалын газрууд болон музейд суурилуулагддаг, проекторын тусгал дүрсний нягтаршил мөн чанар стандартаараа дэлхийд тэргүүлэгч Panasonic брэндийн проекторуудыг сонгон суурилуулах болсон. Тодруулбал Panasonic брэндийн PT-RZ690 – 6000 льюмен гэрэлтэлттэй DLP лазер проектор, ET-DLE020 – ультра-ойрын зайн томруулагч, ET-DLE060 – ойрын зайн томруулагч линз, Geometry manager Pro программ хангамж, сенсор буюу мэдрэгч, Nvidia RTX Quadro – Mosaic технологи бүхий компьютер зэргээр цогц шийдэл гарган суурилуулалт, тохиргоо, интеграцийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн билээ.