Монголын анхны симфони оркестортой  “ТATAR & ORCHESTRA” тоглолтын тоног төхөөрөмж, системүүдийг хариуцан ажиллалаа

Энэхүү тоглолтод GSS RENTAL нь тоног төхөөрөмжүүд болон холболт угсралт гээд систем талаа хариуцан ажилласан. Бид энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулаад удаагүй байгаа хэдий ч аль болох мэргэжлийн түвшинд ажиллах зорилго тавин ажиллаж байна.

Тоглолт нь UG Arena -д болсон бөгөөд ашиглагдах спикерийн тооцооллыг EASE 4 гээд simulation программ дээр ажиллаж гаргасан. Ингэхдээ UG Arena -д үзэгчдийн байрлах талбай болон тайз зэргийг тооцоолж аль болох бүх талбайд жигд дБ дугаргах зорилгоор спикерийн байрлал, өндөр болон хазайлт зэргийг тооцоолж гаргаж ирсэн. Ингээд үр дүнд, аль болох шулуун тардаг давтамж буюу 400Hz дээр хэмжиж гол үзэгч байрлах хэсэгт 122 – 128 дБ -ийн Direct SPL ийг гаргаж ирсэн. Бид Спикер систем, Монитор систем, Микрофон гэсэн үндсэн гурван цогц системийг ашигласан.

Тодруулбал, Спикер системийн хувьд манайх Английн Turbosound брэндийн Manchester системийг ашигладаг. Энэхүү систем нь Lab Gruppen PLM серийн чадлын өсгөгчтэй ашиглагддаг бөгөөд үйлдвэрээс тохируулж өгсөн кроссовер, лимитер гэх мэт тохируулгуудыг спикер тус бүр дээр тохируулж өгдөг билээ. Энэхүү чадал дээр ажилладаг Lake DSP контрол систем нь сүлжээний орчинд ажилладаг учир бид WiFi Router ашиглаад, миксингийн ширээн дээр давхар хянах байдлаар ажилласан.

Мөн Lake DSP -ийн бас нэг давуу тал нь Smart tuning системтэй интеграци хийдэг учир Smart дээр хэмжигдсэн RTA Spectrum ийг Lake софтвейр дээрээ хараад, шууд спикер хөглөх буюу үзэгчийн байрлалд очих дууны давтамжуудыг шууд тэгшитгээд явчихдаг. EQ тохиргоо нь ч мөн маш нарийн, сайн ажилладаг.

Ямар ч тайзны мониторгүй, 100% чихний монитор ашигласан

“ТATAR & ORCHESTRA” тоглолтын онцлох зүйл нь Монитор систем байсан. Сүүлийн үеийн гаднын том тоглолтуудын адил ямар ч тайзны мониторгүй, нийт 21 хөгжимчин, 8 дуучид бүгд чихний монитортой тоглосон. Үүнээс 12 нь утасгүй, Sennheiser G4 систем ашиглаж, бусад хөгжимчдөд утастай мониторыг ашиглахаар шийдэж өгсөн. Ингэснээр дуучид, хөгжимчид тусдаа миксинг хийх, бичлэгийн чанарыг хянах зэрэг давуу талыг бий болгосон юм.

Студийн бичлэгийн чанар бүхий нийт 19ш оркестрийн микрофон ашигласан

Ялангуяа оркестрын хөгжмийн концертод микрофон маш чухал нөлөөтэй, тухайн хөгжмийн дуугаралтыг илүү ойроос татаж, бусад дуу чимээнээс тусгаарлах нь үндсэн дуугаралтад маш чухал ач холбогдолтой байдаг. Бид Neumann MCM 114 микрофонуудыг ашигласан бөгөөд хөгжим тус бүрийг ойроос татах төдийгүй Neumann брэндийн нэрийн хуудас болсон натурал дуугаралтыг хөгжим бүрээс авах юм. Энэхүү микрофон нь маш өндөр цар хүрээнд дууг авах чадвартай буюу максимум SPL нь 153дБ юм. Иймд бид бөмбөрийн “snare” дээр хүртэл ашигласан. Мөн гаднын олон инженерүүдийн хэлсэнчлэн энэхүү микрофоныг ашиглаж байхад миксинг инженер EQ тохиргоо дээр “HPfilter”-с өөр тохиргоо бараг хийх шаардлагагүй байсан.

Мөн бөмбөр дээр мөн маш сайн микрофоны сетүүдийг бэлдсэн. Kick дотор Sennheiser E901, гадна E902, Floor tom -ууд дээр MD421, tom-ууд дээр E604, Overhead дээр Neumann KM184 гэх мэт микрофонуудыг ашигласан. Энэхүү микрофонуудын хэрэглээ болон чанаруудыг мэргэжлийнхэн маань мэдэх байх.

  • Харин хоолойн микрофонууд болон утасгүй хөгжмийн системийн хувьд Sennheiser EW-Digital системийг Neumann KK205 капсулын хамт ашигласан билээ. Энэхүү шинэ системийн үзүүлэлт болон шинэ боломжууд бидэнд маш олон давуу талыг өгч байсан. Жишээ нь утасны аппликейшн ашиглаж радио давтамжуудыг шалгах, микрофонуудын батарейг хянах гэх мэт.
  • Энэхүү тоглолтод нийтдээ 52 зам ашиглагдсан, үүнээс Оркестрын 16 хөгжим, үндсэн хөгжим 24 гээд үлдсэн замууд үндсэн хоолой болон арын вокал, зочин дуучдад ашиглагдсан.

Тоглолтод нийтдээ 52 зам ашиглагдсан, үүнээс оркестрын 16 хөгжим, үндсэн хөгжим 24 гээд үлдсэн замууд үндсэн хоолой болон арын вокал, зочин дуучдад ашиглагдсан.

Тус тоглолтын тоног төхөөрөмж, системийн ажиллагааг хариуцан ажилласан нь бидний хувьд бүрэн хэмжээний тоглолтын тоног төхөөрөмж, системийг хариуцан ажилласан анхны туршлага болсон юм. Бидэнд итгэл хүлээлгэж, хамтран ажилласан Татар хамтлагийнхан болон тоглолтын зохион байгуулалтын баг хамт олонд талархал илэрхийлье.

Компанийн тухай

Мэргэжлийн дуу дүрс, өргөн нэвтрүүлэг, видео тоног төхөөрөмжийн борлуулалт, түрээсийн үйлчилгээ үзүүлдэг ГЛОБАЛСМАРТ СОЛЬЮШН ХХК нь дэлхийд нэр хүнд, чанар стандартаараа тэргүүлэгч Sennheiser, Neumann, Midas, Turbo Sound, Universal Audio, Mackie зэрэг брэндүүдийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажилладаг билээ.

ГЛОБАЛСМАРТ СОЛЬЮШН ХХК-н мэргэжлийн дуу, дүрсний тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээг хариуцан ажилладаг GSS RENTAL нь 2023 оны 11-р сарын 10-нд зохион байгуулагдсан “ТATAR & ORCHESTRA” тоглолтын тоног төхөөрөмж, холболт угсралтын системийг бүрэн хариуцан ажилласан юм.