Тогтвортой хөгжлийн тайлан
Глобал Нэгдэл ХХК нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш анх удаа “Тогтвортой Хөгжлийн Тайлан”-гаа боловсруулан гаргаж хамтран ажиллагсад, харилцагч та бүхэндээ танилцуулж байна.
Бид байгууллагын дотоод үйл ажиллагааг тогтвортой байлгах, нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлэх, тогтвортой хамтын ажиллагаа, түншлэлийг бий болгох, бизнесийн тогтвортой үйл ажиллагааг хангах, Монгол Улсын “Алсын хараа 2050” болон бусад урт хугацааны бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах чиглэлийн хүрээнд энэхүү тайланг бэлтгэн гаргав.
Энэхүү тайлангаар 2023 онд Глобал Нэгдэл компанийн ”Тогтвортой хөгжлийн бодлого”-ийн хүрээнд гадагшаа болон дотоод үйл ажиллагаандаа хийж, хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнг харуулсан болно.