ГЛОБАЛ НЭГДЭЛ-ийн 5 дахь салбар компани болох “ЭЙР КЭЙР ХХК” албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ

Глобал Нэгдэл нь Глобал Телеком ХХК, Глобал Электроникс ХХК, Глобал Смартсольюшн ХХК, БТ Дистрибьюшн ХХК, Эйр Кэйр ХХК гэсэн үндсэн 5 салбар компаниас бүрдэх нэгдэл компани юм.

Глобал Нэгдэл-ийн салбар компани болох Глобал Электроникс ХХК нь 2007 онд байгуулагдан, дэлхийн алдартай Panasonic брэндийн гэр ахуйн цахилгаан бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд албан ёсоор нэвтрүүлэн, үйл ажиллагаагаа эхлэн, технологид суурилсан эрүүл мэндийн бүтээгдэхүүн тэр дундаа ахуйн ус цэвэршүүлэгч,  агааржуулах, агаар цэвэршүүлэх, алжаал тайлах төхөөрөмжүүдийг онцлон, бизнесийн гол чиглэлээ болгон ажиллаж байна. Энэ хүрээнд бид төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай  хамтран ажиллаж төслийн гүйцэтгэлийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай.

Тогтвортой үйл ажиллагаа явуулж буй Глобал Электроникс ХХК нь бизнесийн хүрээгээ тэлж, олон жилийн туршлага, ур чадварт тулгуурлан дотор агаарын чанарыг сайжруулах технологид суурилсан тоног төхөөрөмж, эйр кондишн худалдаа, суурилуулалт, үйлчилгээний ЭЙР КЭЙР ХХК-г үүсгэн байгуулаад байна.

ЭЙР КЭЙР ХХК нь монголчуудын эрүүл мэндэд хамгийн ихээр нөлөөлж буй дотоод агаарын чанарыг сайжруулах чиглэлд үйл ажиллагаагаа явуулж, технологид суурилсан, чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээг үзүүлэх зорилготой компани юм.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дагуух  “2030 он гэхэд аюултай химийн бодис, агаар, ус, хөрсний бохирдол, халдвараас болж эндэж, өвдсөн хүмүүсийн тоог үлэмж хэмжээгээр бууруулах” гэсэн 3.9 дэх зорилтыг ЭЙР КЭЙР ХХК нь бодит болгон хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, шилдэг технологийн тусламжтайгаар, монголчуудын эрүүл мэнд болоод насжилтад эерэг нөлөө үзүүлэхэд чиглэн ажиллана.

ЭЙР КЭЙР ХХК нь албан ёсны эрхтэйгээр Panasonic, AIRCARE, KEG зэрэг брэндийн  дотоод агааржуулалттай холбоотой агааржуулах, агаар цэвэршүүлэх тоног төхөөрөмжүүдийг Япон, Малайз, БНХАУ-аас импортлон борлуулж, технологид суурилсан агааржуулалтын бүтээгдэхүүн үйлчилгээг чанар, стандартын дагуу мэргэжлийн өндөр түвшинд, найдвартай үйлчилгээ үзүүлэхийг эрхэм зорилго болгон ажиллаж байна.