Чингис хаан Үндэсний музейд суурилуулсан проекторын цогц шийдэл

Чингис хаан музейн тухай

2022 оны 10 сарын 11-ний өдөр Монголын сүүлийн 30 жилийн түүхэн дэх соёлын салбарын томоохон бүтээн байгуулалтын нэг болох “Чингис хаан музей” үүд хаалгаа нээсэн билээ. Нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан энэхүү музей нь Монголын төрт улсын 2000 жилийн түүх, тэр дундаа хаад язгууртнуудын түүх, тэдний Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, байр суурь, намтар үйл ажиллагааг тодотгон харуулсан бөгөөд нийт 11 мянган үзмэртэй бөгөөд үүнээс 10323 буюу 93 хувь нь эх үзмэр, 637 буюу 5.2 хувийг сэргээж бүтээсэн үзмэр, дурсгалууд байгаа нь музейн хувьд маш өндөр үзүүлэлт ажээ. Чингис хаан Үндэсний музей нь байнгын болон түр үзэсгэлэн, үзүүллэгийн 8 танхим, сан хөмрөгийн 6 танхимтай, үзүүллэгийн нийт 10200 м2 талбайтай, олон улсын стандартад нийцсэн орчин үеийн шийдэл бүхий есөн давхар барилгатай бөгөөд нэг удаа 450-500 үзэгч хүлээн авах хүчин чадалтай.

Panasonic брэндийн лазер проектороор Монголын хаад язгууртны түүхийг амилуулсан нь

Манай Глобалсмарт Сольюшн ХХК нь тус музейн бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэгт оролцож, музейн 8 танхимаас 6 танхимд дэлхийд тэргүүлэгч Panasonic болон Holosonics брэндүүдийн тоног төхөөрөмжүүдээр мэргэжлийн дуу дүрсний шийдлийг гарган, орчин үеийн дижитал музей болоход багахан ч гэсэн хувь нэмрээ оруулсан. Бид музейн 3-8 давхарт Panasonic брэндийн нийт 14 проектороор шийдэл гаргаж угсралт суурилуулалт, интеграцийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү системээр дамжуулан Хүннү гүрнээс эхлээд Чингис хаан болон түүнийг залгамжлагч бага хаадын үеийн түүхэн контентуудыг тод гэрэлтэт, өндөр  нягтаршилтай дүрслэл, болон мэргэжлийн цэвэр дуугаралттайгаар тухайн орчинд бүрэн автах мэдрэмж төрүүлэхүйц байдлаар хүргэхээр зорьсон билээ. Тиймээс дэлхийн олон орны алдартай түүх дурсгалын газрууд болон музейд суурилуулагддаг, проекторын тусгал дүрсний нягтаршил мөн чанар стандартаараа дэлхийд тэргүүлэгч Panasonic брэндийн проекторуудыг сонгон суурилуулах болсон. Тодруулбал Panasonic брэндийн PT-RZ690 – 6000 льюмен гэрэлтэлттэй DLP лазер проектор, ET-DLE020 – ультра-ойрын зайн томруулагч, ET-DLE060 – ойрын зайн томруулагч линз, Geometry manager Pro программ хангамж, сенсор буюу мэдрэгч, Nvidia RTX Quadro – Mosaic технологи бүхий компьютер зэргээр цогц шийдэл гарган суурилуулалт, тохиргоо, интеграцийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн билээ.

Проекторын бүтээлч суурилуулалт

Суурилуулалтын үеийн сорилт

Монголын хаад язгууртны түүх болон Монгол орны үзэсгэлэнт байгалийн дүрслэлийг бодит мэдрэмж өгөхүйц байдлаар зочдод үзүүлэх.

 

Проекторын цогц шийдэл

Panasonic PT-RZ690 – 6000 льюмен гэрэлтэлттэй DLP лазер проектор, Panasonic ET-DLE020 – ультра ойрын зайн томруулагч, Panasonic ET-DLE060 ойрын зайн томруулагч линз, Geometry manager Pro – программ хангамж, Сенсор буюу мэдрэгч, Nvidia RTX Quadro Mosaic технологи бүхий компьютер болон проекторт зориулсан ханын будгийг ашиглав. 

Проекторуудын зурагнууд

Бид нийт 11 дэлгэц дээр проектор тусгалын шийдлийг хийж гүйцэтгэсэн бөгөөд хамгийн том нь 12м урт 3,2м өндөртэй 38,4м2 талбайтай тусгал юм. Нумарсан ханыг бүхэлд нь хамарсан контентыг гаргахдаа хананы нумралын радиус болон 3 проекторын тусгал хоорондын гэрэл, өнгөний уусгалт, дүрсний давхцалын mosaic тохиргоо зэргийг инженерийн нарийвчлалтай тооцоолол дээр үндэслэн хийж гүйцэтгэсэн. Ингэхдээ нийт дүрсний тусгалыг 289 цэгт тэнцүү хуваан, тухайн тусах хананы симуляцыг нарийн тооцоолон хийсэн. Мөн бид проекторууддаа ойрын зайн линз сонгосон нь тухайн контентыг үзэж буй үзэгчийн сүүдэр хана руу ойртоход хамгийн бага зайнаас сүүдэр тусахаар шийдэж өгсөн бөгөөд ингэснээр үзэгч тухайн контентыг ойрхон зогссон ч бусад хүмүүст саад болохгүйгээр үзэх боломжийг олгож байгаа юм. Мөн ихэнх хананууд нь интерактив буюу мэдрэгчтэй бөгөөд үзэгч нь сонирхсон мэдээллээ өөрөө удирдан, сонгон үзэх боломжтой. Ингэснээр музейн үзэгчдэд илүү сонирхолтой болж, сонирхсон мэдээллээ давтан үзэх, эсвэл солих боломжийг олгож байгаа юм.

Таазанд суурилуулсан Holosonics брэндийн мэргэжлийн чиглэлийн спикер нь контентын дууг зөвхөн тухайн заасан цэгт зогсож байгаа хүн рүү чиглүүлж өгөх бөгөөд контентын дуу нь орчны чимээтэй холилдохгүй, сарнихгүй, бусад үзэгчдэд саад болохгүй, илүү тод дуугаралтаар зөвхөн үзэгч рүү чиглэж контентын дууг өндөр нарийвчлалтайгаар сонсож, мэдрэх боломжтой.

Проекторуудын зураг 2

Түүнчлэн нэгдсэн удирдлагатай, автоматчилагдсан проекторын системийн шийдлийг хийж өгснөөр захиалагч тал болох музейд олон давуу талуудыг бий болгосон. Жишээ нь, ямар нэгэн гэнэтийн техникийн асуудал үүссэн тохиолдолд гарч буй контентуудыг тасалдуулж, музейд ирсэн үзэгчдэд саад болохгүйгээр инженерүүд проектор руу зайнаас хандан контент, системийн шинэчлэл болон урсгал засвар зэргийг хаанаас ч удирдан хийх боломжтой болж байгаа юм. Мөн системүүд нь бүрэн автоматчилагдсан учир хүний оролцоогүйгээр урьдчилан тохируулсан цагийн тохиргооны дагуу асаж, контентоо тоглуулж, унтарна. Энэ нь тоног төхөөрөмжийн насжилтыг уртасган цахилгааны хэмнэлтийг бий болгож, ажлын урсгалыг хөнгөвчилж байгаа юм.

 

Дэвшилтэт технологийн тусламжтайгаар түүхийг бодит мэт өгүүлэх нь

 

Музей нь орчин цагт түүхийг өгүүлэхийн зэрэгцээ тэдгээр эртний үнэлж баршгүй үзмэр болон түүхэн контентуудыг орчин үеийн технологитой хослуулан хүмүүст хүргэснээр хойч үедээ түүхийг сонирхолтой, үзүүштэй байдлаар хүргэн Монголчуудын дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг таниулж, эргээд түүхээ сонирхон судлах, бахархах, цааш түгээхэд түлхэц болж байна гэж дүгнэж байна.

Монголчууд төдийгүй гаднын жуулчдыг Монголын хаад язгууртны түүхээр сонирхолтой байдлаар аялуулж, мөн дэлхийд үнэлэгдэх хэмжээний орчин үеийн технологи, шийдлийг багтаасан музейн бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэг болсондоо бид бүхэн туйлын их баяртай байна.

 

Суурилуулагдсан тоног төхөөрөмжүүд:

  • Panasonic PT-RZ690DLP проектор
  • Panasonic ET-DLE020 – ультра ойрын зайн линз
  • Panasonic ET-DLE060-ойрын зайн линз
  • Geometry manager Pro – программ хангамж
  • Сенсор буюу мэдрэгч
  • Nvidia RTX Quadro – Mosaic технологи бүхий компьютер
  • Проектор тусах зориулалтын хананы будаг
  • Holosonics брэндийн чиглэлийн чанга яригч

Leave a comment